ХАНАРУ ДЭЛГҮҮРЭЭС ХУГАЦАА НЬ ДУУССАН 45 НЭР ТӨРЛИЙН БАРАА ИЛЭРЧЭЭ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсан "Ханара" дэлгүүрийн талаар өнөөдөр /2018.10.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналт болон Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн V хороо, Голомт хотхонд байрлах "Ханару" дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрснийг, битүүмжилсэн байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 41 төрлийн 11 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг битүүмжилжээ.

"Ханара март" ХХК нийт БНСУ-аас дөрвөн удаагийн таталт хийсэн байна.

  • Нэгдүгээр сарын 12-ны өдөр 24 нэр төрлийн 20.3 тонн
  • Дөрөвдүгээр сарын 12-нд 27 нэр төрлийн 19.9 тонн
  • Зургаадугаар сарын 18-нд 31 нэр төрлийн 21.3 тонн,
  • Есдүгээр сарын 7-нд 24 нэр төрлийн 19.7 тонн, нийт 106 нэр төрлийн 81.2 тонн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-аас татан авчээ.

Тухай бүрт нь гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж оруулж ирсэн байна. Энэхүү оруулж ирсэн бүтээгдэхүүн дунд хаяг шошгын зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй, хугацаа нь дууссан зүйл илрээгүй байна. Тиймээс энэхүү компани нь зөрчилтэй бүтээгдэхүүнийг хэрхэн оруулж ирснийг тогтоохоор хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар шийдвэрлээд байгаа аж. "Ханна Март" ХХK-ийн "Ханару" дэлгүүрт шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Ханару" дэлгүүрийн болон Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах агуулахын үйл ажиллагааг түр зогсоожээ. Зөрчлөө арилгасан тохиолдолд дахин үйл ажиллагаагаа эхлэх боломжтой юм байна. Шалгалт хийгдэхээс өмнө тараагдсан бараа бүтээгдэхүүнийг тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн баримтыг нь авч, "Ханару" дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж, тухайн бүтээгдэхүүнийг буцаан татах ажлыг хийж байна.

Одоогоор "Ханару" дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүний улмаас биеийн байдал муудсан мэдээлэл ирээгүй бөгөөд тус дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгөхийг сануулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 8 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 15 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 17 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 17 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27