ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААЖ БАРЬСАН ХАШААГ БУУЛГАЛАА


Өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин" зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан.

Тэгвэл өчигдөр мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто замын дагуух явган хүний замыг хааж хашаа хатгасныг буулгаж, газрыг нь чөлөөлсөн байна. Газрыг чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замыг тохижуулах ажлыг хийх юм байна.

Нийслэлийн Газрын албанаас явган хүний зам хаасан албан байгууллагуудад албан бичиг хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна. Уг зөрчлийг энэ сарын 15-ны дотор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй учир ийнхүү албадан чөлөөлөх арга хэмжээ авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 9 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 12 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 16 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 18 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 18 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 19 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27