АТГ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллахаар өнөөдөр замд гарлаа. Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, Зөвлөмжийн биелэлтийн явцыг шалган туслах, худалдан авах ажиллагааг хянан шалгах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллах юм.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах бол Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт ажиллана.

Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх тэргүүтэй баг ажиллаж байна. Харин Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан баг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллана.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн жил 21 аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг Зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах нь томилолтын нэгэн гол зорилго юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 9 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 12 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 16 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 18 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 19 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 19 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27