ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ҮХЭЛД Х.БАТ-ЯЛАЛТ БУРУУТАЙ ЮУ?


Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье.

Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга байлаа. Улмаар тухайн үед хохирогчийн өөрийнх нь адууг "манай адуу" гэж худлаа хэлсэн, сүүлдээ Д.Дорж "жинхэнэ эзэн нь миний ажил олгогч Н.Эрдэнэсайханы адуу" хэмээн 5 минутын дотор худал хэлсэн байна. Иймд адуугаа алдсан иргэн Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгчид энэ байдлыг хэлж мэдээлэл өгчээ. Хэсгийн төлөөлөгч ч хуульд заасны дагуу иргэний өгсөн мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд "Эрдэнэт импекс" ХХК-ий захирал, Эрдэнэт хотын "Хүлэг" захын босс Н.Эрдэнэсайхан гэгч Х.Бат-Ялалтад хандан манай ажилчинг цагдаагийн ажилтан малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар хандсан байна. Харин хэрэг дээрээ Х.Бат-Ялалт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа ч юм уу, сурвалжлагчийн ажил, үйлчилгээ ч юм уу үзүүлэх болсон байна. Ингэхдээ цагдаагийн алба хаагчийн ажилд хүндэтгэлгүй хандаж, хэрэг шалгаж байгаа ажиллагаанд нөлөөлөхийг завдан "Нэвтрүүлэг" бэлтгэн цахим орчинд цацсан байгаа юм.

(http://mandtugai.mn/2684-2/)


Дээрхээс харахад гэмт хэргийн талаар сэжигтэй мэдээлэл иргэнээс ирүүлсэн болохоор л цагдаагийн алба хаагч үүргийнхээ дагуу шалгаж эхэлсэн байна. Үүнд нь Х.Бат-Ялалт сүрийг үзүүлж цагдаагийн алба хаагчийн өрөөнд элгээ эвхэн "Бааварласан" байгаа юм.
Х.Бат-Ялалт үнэхээр өмгөөллийн эрхтэй хүн мөн үү?, өмгөөлөгч хүний ажил сэтгүүлч дагуулан очиж нэвтрүүлэг бэлтгэдэг ажил мөн үү? гэдгийн хариултыг иргэн та залуухан хэсгийн төлөөлөгчийн өрөөнд хэрэгт нөлөөлөхийг завдаж хуулийн нэрээр хууль зөрчсөн үйлдэл гаргаж, ёс зүй, хүн чанаргүй авирлаж байгааг түүний өөрийнх гэх Мандтугай.мн гэх хаягтай Фэйсбүүкт ил тавигдсан бичлэгнээс сонирхож болно.

Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг олон нийтэд харлуулах зорилгоор нийтэлж, уг нийтлэлийн дор байгаа сэтгэгдэлүүдийг та олж уншвал уг хэсгийн төлөөлөгчийг "Үх", "Халвал таарна" "Өмхий цагдаа" гэх зэргээр хүний ёсонд баймгүй, гутамшигт үгээр цагдаагийн алба хаагчийг болон түүний гэр бүлийг сэтгэл зүйн дарамтад оруулснаар дээрх үйл явдал болсноос 14 хоног орчмын дараахан цагдаагийн алба хаагч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Цаг наргүй хүнд хүчир ажлынхаа хажуугаар дөнгөж шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байхад дээрх хар пиар нийгэм даяар цацагдсан нь ийнхүү цагдаагийн алба хаагчийг сэтгэл санааны гүн хямралд оруулах байдлаар дарамт шахалт үзүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ажлаа хийснийхээ төлөө цахим орчинд болон уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдээр элдвээр хараалгасан зэрэг нь цагдаагийн алба хаагчид хүндээр туссан болохыг найз нөхөд, гэр бүлийнхэн нь баталж байна.

Тэгвэл цагдаагийн алба хаагчийг дарамталсан Х.Бат-Ялалт өөрөө ариухан хүн үү гэвэл үгүй. Тэрбээр 2009 онд эрүүгийн хуулийн 111.2-д заасан бусдыг гүтгэх гэмт хэрэгт 4 сар баривчлах ялыг авч ял эдэлж байгаад суллагдсан хүн.

Хуульчийн ёс зүй, хүнлэг байдлаа умартсан, зөвхөн өөрийгөө бусдад дөвийлгөх зорилго агуулж шинэ залуу боловсон хүчнийг чичилж, сэтгэл санааны хүчтэй хямралд оруулж, үхэлд хүргэсэн энэ хэргийг хэн шалгах вэ? Х.Бат-Ялалтын энэ үйлдлээс болж хүүхэд өнчирч үлдэж байна. Хариуцлагаа хэрхэн хүлээх вэ? Х.БАТ-ЯЛАЛТ өмгөөлөгч өө???

Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулгын үхлийн талаар мандутгай.мн сайт "Бид нэгэн залуу, халуун амь эндсэнд гүнээ харамсаж, гашуудаж байгаагаа илэрхийлье...Бид буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн... Мөнх амьдрал гэж үгүй. Амьддаа нэг нэгнээ хайрлаж, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө нэгнээ дарангуйлалгүй хүн чанар, хууль дүрмээ эрхэмлэж амьдарцгаая!!!" хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: Dorgio.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 11 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 14 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 16 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 16 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 16 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 17 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 17 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 18 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр