ЗӨӨГЧИД КАРТААР ТООЦОО ХИЙСЭН ИРГЭДИЙН ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙГ МЭХЭЛЖЭЭ


Сүүлийн үед иргэд бэлэн бус төлбөрөөр тооцоо хийхийг чухалчилдаг болсон билээ. Үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага болон зоогийн газар үйлчилгээний цэгүүд карт уншигч "Epos" төхөөрөмж ашиглан иргэдэд үйлчилдэг.

Энэхүү үйлчилгээний хялбар аргыг ашиглан Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгч нар бүлэглэн үйлчлүүлэгч нарынхаа картаас их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нарын гурван этгээд тооцоо хийхдээ карт ашигласан нийт 19 иргэний картаас зургаан сая төгрөг авсан байна.

Тэд үйлчлүүлэгчдээс картынх нь дөрвөн оронтой нууц кодыг асууж, төхөөрөмжид уншуулах явцдаа туузан мэдээллийг нь хуулдаг аж. Хуулсан туузан мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан олон удаагийн үйлдлээр бусдын картаас мөнгө уншуулдаг байсан нь илэрчээ.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар зургаан сая төгрөгийн хохирол илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Иймд иргэдийг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ буюу карт ашиглахдаа өөрийн нууц дугаарыг бусдад хэлэхгүй, өөрийн гараар хийж байхыг анхааруулж байна. Карт уншигч төхөөрөмж тухайн мэдээллээ хадгалж үлддэг учраас залилагчид нууц кодыг ашиглан ийнхүү олон иргэнийг хохироодог аж. Картын нууц дугаарыг мэдэхгүй тохиолдолд туузан мэдээлэл ашиглан ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 9 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 12 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 16 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 18 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 18 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 19 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27