АТГ-аас энэ сарын 10-нд "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр саатуулсан билээ.Түүнийг ЭХ-ийн 22.4-т зааснаар бусдаас хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа юм.Харин түүнийг өнгөрсөн баасан гарагт 48 цаг саатуулах хугацаа дууссан байна.
Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянголын шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн тул ийнхүү батлан даалтад гаргажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна