МАШИНДАА НУУЖ ЯВСАН 30 ГАРУЙ ТАРВАГЫГ ИЛРҮҮЛЖЭЭ


СХД-ийн 22 дугаар товчооны цаана буюу аюулгүйн тойрог дээр Тээврийн цагдаагийн хэлтсээс шинэ хяналтын хэлтэс байгуулан ашиглалтад оруулжээ. Энэ хэлтэс нь зам тээврийн зөрчлийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ авах ёстой аж. Хуучин энэ уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчид 24 цаг машинтай зогсч албан үүргээ гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс эхэлж ийнхүү өөрийн гэсэн шинэ байртай болсон байна.

Ер нь зам тээврийн зөрчил улирлын чанартай байдаг. Намар ургац хураалтын үед даац хэтрүүлэх, өвөл малын хулгай ихэсдэг учраас хулгайн мал, мах оруулах, түүнчлэн хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах оруулахыг завдсан зөрчлүүд байнга гардаг байна. Энэ сарын 09-нд гэхэд автомашиндаа 30 гаруй тарвага нууж оруулж ирэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна.

Замын цагдаагийн ахлагч Д.Батчулуун уг постон дээр эргүүл гүйцэтгэдэг бөгөөд тэрбээр "Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй тарвагыг хууль бусаар нийслэл рүү оруулж ирсэн байна. Хүмүүс ачааны бус суудлын машинд нууж хотруу оруулахыг их санаархдаг.

Гурван жилийн өмнө Завхан аймгаас хууль бусаар агнасан 360 тарвага нууж ачиж явсан зөрчлийг илрүүлж байсан. Мөн 2016 онд Говь-Алтай аймгийн Цогт сумаас нэг тонн адууны мах ачсан гэсэн гарал үүслийн бичигтэй тээврийн хэрэгслийг шалгахад махны доор 110 тарвага нуусан байсныг илрүүлсэн. Махаар өнгөлөн далдалт хийж олон тооны тарвага хууль бусаар тээвэрлэх тохиолдол их гарсан" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27