ЦАГДААГИЙН ТУСГАЙ УТСАНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ИХ ИРЖЭЭ


Өнгөрсөн баасан гарагт Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохиож, энэ өдөр хурим найр, үсний найр ихтэй байв. Монголчууд баяр ёслол болохоор архийг хэмжээ хязгааргүй хэрэглэж, элдэв гэмт хэрэг үйлдэх, өртөх зэрэг таагүй үйлдлийг их гаргадаг байна.

Өнгөрсөн баасан гарагт гэхэд оройны 22.00 цагийн байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ агсам согтуу тавьсан гэх дуудлагаар эрүүлжүүлэх байранд "тухалсан" олон иргэн байв. Тэдний ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу агсам тавьж зодоон хийсэн гэх дуудлагаар иржээ. Цаашид эрүүлжүүлэх байранд ирэх хүний тоо нэмэгддэг гэдгийг албаны эх сурвалж онцолсон юм.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй дуудлага Баянгол дүүрэгт 10 гаруй ирсэн бол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст зургаа иржээ. Харин тус дүүргийн Эрүүлжүүлэх байранд 26 хүн орсон байв.Тэдний ихэнх нь ямар нэгэн баяр тэмдэглэсэн, найр хуримд очжээ. Ингэхдээ бусдад агсам тавьж, гэртээ ирж ар гэрийнхнээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Тухайлбал, СХД-ийн Эмээлтэд хүүхдийн үсний найранд очсон эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар машинаа жолоодож гудамжаар яваад байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу хэргийн газар очиход нөгөө эмэгтэй машинаа хаяж, зугтаахыг оролдсон бөгөөд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэж барьж авсан байна.Мөн согтуудаа эхнэрээ зодож дарамталсан залууг цагдан хорьжээ. Тэрбээр гэрлэлтийн баталгаагаа салгуулах гэлээ гэж эхнэрээ зоджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27