ОХИД ХӨВГҮҮДЭЭС ИЛҮҮ ШУДАРГА БАЙДАГ НЬ СУДАЛГААГААР ТОГТООГДЖЭЭ


Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран "Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018"-ыг зохион байгуулж дүнг гаргалаа. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулжээ.

Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргав. Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна (

Зураг 1. Хүүхдийн шударга байдлын түвшин,


Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурч байна (Зураг 2).

Зураг 2.Хүүхдийн шударга байдлын 2018 оны судалгааны түвшин аймаг, нийслэлээр


Зураг 4. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн шударга байдлын 2018 оны түвшин

Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаанд илрэв (Зураг 5, 6).

Зураг 6. Хүүхдийн шударга байдал суралцаж буй ангиар

Зураг 5. Хүүхдийн шударга байдал хүйсээр


Энэ удаагийн судалгаагаар сургуулийн өмчийн хэлбэрээр хүүхдийн шударга байдлын түвшинг тооцов. Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинөөс 0.15 пунктээр их байна (Зураг 7).

Зураг 7. Хүүхдийн шударга байдал сургуулийн өмчийн хэлбэрээр




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27