ХУУЛЬ БУС ҮР ХӨНДӨЛТӨӨС БОЛЖ ХОЁР ЭМЭГТЭЙ УМАЙ АВАХУУЛАХ ХАГАЛГААНД ОРЖЭЭ


НМХГ-аас өнөөдөр хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай танилцууллаа. Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 46 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ.

Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эл Өү, Энхмөнхманал эмнэлэг, Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс, Сэцэнгоо эмнэлгийг илрүүлжээ. Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ.

Шалтгааныг тодруулахад Эрээнээс 3, интернетээр 2, Нарантуул захаас 3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс 2 үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна. ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ.

Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмэгтэйчүүдийн /8 ортой/ магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан эмнэлэгт үйлчлүүлэгч Н нь 2018 оны 4 дүгээр сарын 5-нд үзүүлж онош нь 4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт хандсан байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2 сая 900 мянган төгрөгийн шийтгэл оногдуулжээ. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхэд ямар нэг хүндрэл гардгаас гадна үргүйдлийн асуудалтай болдог тул жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг НМХГ-аас зөвлөлөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27