МАЛЧИД 941 МЯНГАН ТОНН ӨВС БЭЛТГЭЖЭЭ


Энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн гарц сайн байгаа аж. Энэ жил 1,2 сая тонн хадлан бэлтгэх зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн орон нутгаас ирүүлсэн мэдээгээр малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна.

Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байгаа аж. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж байна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, малчид, баг, сум, аймгийн түвшинд өвс, тэжээл бэлтгэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор "Хадлан тэжээл-2018" болзолт уралдааныг 2018 оны есдүгээр сард зарласан.

Уралдааны гол шалгуур нь өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хамгийн их байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэсэн байхаас мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал, өвс, тэжээлийн агуулах, саравчиндаа засвар, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн эсэх, отор, нүүдлийг зөв зохион байгуулж, шинээр отрын бүс байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалт, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах боловсруулж, өвлийг өнтэй давахын тулд гаргасан шинэ санаачилга зэрэг болно.

Энэ бүх шалгуур үзүүлэлтийг харгалзан, нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлгийг шалгаруулж, аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг гурван сая төгрөгөөр тус тус урамшуулах юм. Уралдааны дүн 2018 оны 11 дүгээр сарын 15-нд гарах ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27