ИХЭР МОНГОЛ ОХИД БЕЛЬГИЙН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ БАЙНА


Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Охидын талаарх товч танилцуулгыг хүргэе. Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёул хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид юм. Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт 6-д оржээ.

Ихэр Монгол охид Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

Ихэр охид хоёул хуулийн мастер хамгаалсан аж. Д.Золжаргал "Vrije Universiteit Brussel" сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-2016 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-2016, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ. Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байлаа.

Д.Золжаргал 2009.09.17 Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож иржээ.

Ихэр Монгол охид Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

Охидын хобби нь аялах. Д.Төгсжаргал энэ жилийнхээ амралтаар Монгол явж хөдөө нутгаар аялаад иржээ. Ийнхүү монгол залуус амьдарч буй газар орон бүртээ чадвар мэдлэгээрээ сойн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27