ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭГДЭНЭ


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуульд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн таван жилийн цалинг 60 сард хуваан тооцдог байжээ. УИХ-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 оны хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөн өөрчилсөн байна. Ингэхдээ зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагын алба хаагчдын сарын дундаж цалинг 2019 оноос зургаан жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болжээ. Энэ нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагч С.Бямбацогт танилцуулав. Тухайлбал, тэтгэвэрт гаруй буй ахмад нэг сард 33512 төгрөг, офицер 48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагал хүлээнэ хэмээн тооцжээ. Тиймээс "7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т" гэснийг "5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж", "7 хүртэл жил" гэснийг "5 хүртэл жил" гэж өөрчлөхөөр тусгажээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, "Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өөрчлөхдөө эдийн засаг сэргэсэн үед цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулсан шийдвэрээ эргэн харна гэж амлалт өгч байсан. Гэтэл үүнийгээ залруулаагүй удсанаас болоод Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ажиллаж буй мэргэшсэн олон залуус эрт тэгэвэрт гарах, ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт өгсөн. Тиймээс УИХ энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай " гэлээ.

Түүнчлэн гишүүдийн зүгээс ирэх оны нэгдүгээр сараас өмнө тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн цэргийн хэдэн албан хаагч байгааг тодруулахад С.Бямбацогт гишүүн, "Монгол Улсын цэргийн алба хаагчдын тоо болон зарим зүйлс нууцийн зэрэглэлтэй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол өмнөх жилүүдээс 3-5 дахин нэмэгдсэн" гэсэн хариулт өглөө.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 13 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 15 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 15 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 16 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр