“МАГНАЙ ТРЕЙД” ДОРНОДООС ХӨӨГДЖЭЭ


Шатахууны зах зээлийн томоохон магнат "Магнай трейд" ХХК компанийн хайгуулийн анги газрын тосны 17 дугаар талбайгаас хөөгджээ.Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын "Цагаан хэрэм" хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан хэдий ч нутгийн ард иргэд, "Босоо Хөх Монгол" бүлгэмийн Дорнод салбарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.Тус компанийн хайгуулын талбай нийтдээ найман сумын хамарсан томоохон стратегийн орд бүхий талбай юм. Тусгай зөвшөөрөл хэрхэн яаж авсан нь мэдэгдэхгүйгээр үл барам нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй нэг л өдөр Хэрлэн голын ай сав, сумын төвийнх нь хажууд том техник хэрэгсэл зоож нутгийн ард иргэдийг басамжилсан уг компанид хэн гэдэг албан тушаалтан эрх мэдэл өгсөн нь мэдэгдэхгүй байгаа аж.


Ямартай ч аймгийн төвийн салхин дээр 20 км зайд хайгуул хийхээр иржээ.Одоогоор сумын Засаг даргын зүгээр кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Баттай эх сурвалжийн мэдээгээр бол уг компанийн хайгуулын лиценз 2018 оны 12 дугаар сард дуусах аж.

Дорнод аймгийн Матад Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй "Пётро Дачин Тамсаг" хэмээх БНХАУ-ын төрийн өмчит компани Монголын түүхий нефтийг хорин жил зөөж дэлхийд хосгүй Мэнэн Тамсагийн талыг там мэт болгосныг нүдээр харж буй Дорнодчууд ахин газрын тосны хайгуул олборлолтыг нийтээрээ эсэргүүцэж байгаа юм.

Дашрамд дурдахад Чойбалсан сум нефтийн асар баян нөөцтэй 17,18 дугаар талбайнуудтай юм. 18 дугаар талбай мөн л Хэрлэн голын ай савд багтдаг. Хайгуулын лицензийг нь Хятадын "Эм Пи Ай" гэх компани эзэмшдэг юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27