“ЗЭЭЛ ГАРГАЖ ӨГНӨ, ВИЗ ГАРГАНА” ГЭХ ЗАРААР ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙНА


Залилах гэмт хэрэг энэ оны эхний 9 сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу 2 дахин өсчээ.
Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой, 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой, 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой, 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим ашиглаж, 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж,17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж залилсан байна.

Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлттэй зээл авахад зуучилна, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал: Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна.

Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байна.

Богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрхзүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 10 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 13 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 17 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 19 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 20 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27