ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
ХСИС-ийн Соёлын төвд "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулна.

09:00 цагт: Шангри-Ла зочид буудлын Баллрүүм танхимд "Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" Олон Улсын симпозиум болно.

09:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд зохион байгуулж буй "Асуудал ба шийдэл" аяны хүрээнд илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт зохион байгуулагдана.

10:00 цагт: МУИС-ийн Номын санд засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд: 2018 оны 10 дугаар сарын 5-7-нд болж өнгөрсөн Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн III чуулганы талаар болон эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүл зүйн салбарг ашиглаж буй сүүлийн үеийн гехнологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Эрэн сурвалжлах сүлжээний хүрээнд сэтгүүлчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Улсын Филармонийн байранд "NEW SEASON-2019" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

12:30 цагт: 22-ын Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.

13:00 цагт: Монголын Хүүхдийн Ордонд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын охидын өдрийг тохиолдуулан "Хүч чадалтай охид" уриатайгаар нийт 73 Ерөнхий боловсролын сургууль,Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийн төлөөлөл бүхий 600 охидын чуулганг зохион байгуулна.

13:00 цагт: Чингис зочид буудлын хурлын зааланд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 85 жилийн ойн баярт зориулсан "Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар БОАЖЯ-тай хамтран зохион байгууллж буй "Бид нэг агаартай" дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.

17:00 цагт: МУИС-ийн спорт зааланд Монгол Улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд "ДУРСАМЖ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгуулна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 11 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 14 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 18 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 20 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 21 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27