МАРГААШ НҮДНИЙ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ


Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт" уриан дор тэмдэглэх юм байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр "Эрүүл мэлмий" ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийлээ.

Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор байдгаас 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий аж. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохролоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм байна.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11 буюу маргааш улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болсон байна. Хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатай болохыг анхааруулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 9 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 12 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 14 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 14 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 15 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 15 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 16 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр