ЭНХИЙГ САХИУЛАГЧИД АФГАНИСТАН УЛСЫГ ЗОРИНО


Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлагууд, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон байна.

Ажиллагааны газар орныг зорих дайчдад хандаж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ, "Эх дэлхийн энх тайван, тусгаар тогтнолын төлөө, төр засгийнхаа итгэл найдварыг тээн алс хол үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай дайчид энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн алба хаагчдаа төлөөлж тус цэргийн багийн захирагч, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөнө гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид удахгүй ажиллагааны газар орныг зорих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 11 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 14 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 18 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 20 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 21 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27