ШУУРХАЙ: ”МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ СААТУУЛЛАА


"Жаст"-ын Ш.Батхүү "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан хэргийг АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Тэд уг хэрэгт холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ч.Ганзоригийг баривчилж хориод байгаа.

Тэгвэл АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2018.10.8./ "Магнай трэйд"-ийн Р.Ганзоригийг баривчилсан байна. Түүнийг Хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Р.Ганзоригийн хувьд 2013 оны долоодугаар сард дампуурал зарласан "Жаст" компанийн "Жаст ойл" ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байв.

Ш.Батхүүгийн "Жаст ойл" компани нь "Жаст Ойл" ХХК нь Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, УБ хот болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан.

Мөн Р.Ганзориг "Жаст ойл" компанийг худалдан авсан наймааг тухайн үед ШӨХТГ хууль бус гэж үзэж байна гэх мэдээлэл бас цацагдаж байв. Тодруулбал, Р.Ганзориг нь давамгай байдлын аж ахуй эрхлэгч ижил төрлийн бизнес эрхэлж байгаа өөр нэг аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой байжэ. Гэтэл энэ хуулийг зөрчиж, ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан юм.

Тухайн үед Олон улсын санхүүгийн зөвлөх "Wealth-X" компаниас дэлхийн баячуудын "World Ultra Wealth Report" чансаагаа шинэчлэн гаргаж байв. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулган дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргадаг бөгөөд Монголоос энэ жагсаалтанд 35 хүний нэр багтсан байдаг юм. Тэдний нэг нь "Магнай Трейд"-ийн Р.Ганзориг болж байв. Түүнийг "…130 шатахуун түгээх станц, 13 шатахууны агуулах эзэмшдэг. "Магнай Трейд" ХХК, Нефтийн үйлдвэр, "МТ-Ойл" ХХК багтдаг. Тэрээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын "Баянтүмэн-XYII" талбайд газрын тосны хайгуулын ажлыг хийхээр Газрын тосны газартай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 дугаар сард баталсан. Энэ гэрээний дагуу 2011 оноос эхлэн газрын тосны хайгуулын ажлыг хийж, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо олборлох, энэ салбарт гадны хамаарлыг аль болох багасгах зорилгоор нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа" гэж бичиж байв.

Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан "Магнай трэйд" ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагдсан. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин, дизелийн өвөл зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдөр тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнесийн хүрээгээ тэлээд байгаа юм. Тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Магнай ажилладаг юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 11 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 14 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 18 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 20 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 20 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 21 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27