ХАДЛАН ТЭЖЭЭЛИЙН 70 ХУВИЙГ БЭЛТГЭЖЭЭ


Аравдугаар сарын 7-ны байдлаар малчдын түвшинд 895.9 мянган тонн өвс, 353.1 тонн сүрэл, 21.5 мянган тонн ногоон тэжээл, 1.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 30.9 мянган тонн гар тэжээл, 1.8 мянган тонн дарш, 29.3 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Аймгаар авч үзвэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн хадлан, тэжээл бэлтгэл 80-аас дээш хувийн биелэлттэй байна. Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс 7.8 мянган тонн, тэжээл 2.1 мянган тонныг тус тус бэлтгээд байна.

ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, үнэлгээ, дүгнэлт өгөх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-наас томилогдсон дөрвөн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдийн цаг агаарын хүйтрэл, цас, шороон шуурганы үед мал аж ахуйн салбарт хохирол гараагүй байна.

Аравдугаар сарын 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 22 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27