“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТУЗ-ИЙН ШИНЭ ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО


Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр /2018.10.09/ боллоо. Тус хуралдаанаар шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг томилох, дүрэм батлах асуудлыг хэлэлцсэн юм байна.

Хуралдаанаар тус компанийн ТУЗ-ийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг томилж, гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Тагнуулын Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан С.Эрдэнэ, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна.

Харин хараат бус гишүүдийг томилох гэсэн боловч хуралд оролцсон гишүүдийн зүгээс хараат бус гишүүдийг томилохдоо олон нийтээс санал авах, сонгон шалгаруулалт хийх ёстой хэмээж эсэргүүцжээ. Хараат бус гишүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр, "Монголросцветмет" нэгдлийн ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ, МАН-ын "Цэгцрэх хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нарыг томилох санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд эсэргүүцсэнээр хараат бус гишүүдээ томилж чадаагүй, мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дүрэм зэрэг асуудлыг хэлэлцэж чадалгүй, хуралдааныг өндөрлөлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 22 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27