АЭХ БҮХ ШАТНЫ ТЭРГҮҮНЭЭ 98 МЯНГАН ГИШҮҮДИЙНХЭЭ САНАЛААР ТОДРУУЛНА


Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль энэ сарын 5-аас эхэлж нэр дэвшигчдээ зарласан. Тэд энэ удаагийн сунгаагаа "Сэтгэлийн хүч" хэмээн нэрийдэж 21 аймаг 9 дүүргээр өртөөлж нэр дэвшигчид нийт эмэгтэйчүүддээ үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхлээд байна. Анхны чуулга уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж наран мандах нутаг Дорнод аймагт үргэлжлэв.

Орон нутгийн холбоодын гишүүдийн ирц 100 хувьтай, сонгууль амжилттай явагдаж Хэнтий, Дорнод аймгийн Холбоод тэргүүнээ сонгожээ. Тэдний дараагийн өртөө Сүхбаатар аймаг юм. Дахин сануулахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нар өрсөлдөж байгаа бөгөөд аймаг, нийслэл, 9 дүүргийн шат шатны холбоод ч мөн тэргүүнээ сонгоно. Сонгуулийн нэгдсэн дүн ирэх 11 дүгээр сарын 5-нд гарах юм.

Сонгуульт аянаа "Сэтгэлийн хүч" хэмээн нэрийдэх болсон нь нарийн учиртай гэнэ. Улс төрд, улс эх орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал вэ гэвэл тэд бүх зүйлд сэтгэлээ зориулж ажиллаж чаддаг. Эмэгтэйчүүдийн сэтгэл хүчтэй байж тэдний дуу хоолой нийгэмд илүүтэй хүрнэ. Хамгийн гол нь, энэхүү сонгуульт аяны зорилго нь хэн нэгнийг даргаар сонгохдоо биш нийгмийн сайн сайхны төлөө, шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэж, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг, урам зоригийг сэргээн хүчээ нэгтгэхэд чиглэсэн гэдгийг тус холбооноос онцолж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 21 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27