Т.ЧИМГЭЭ, Ц.АМГАЛАНБААТАР НАРЫН АНГИЙГ ӨӨРЧИЛСӨН Ч ДЭГЛЭМИЙГ БУУРУУЛААГҮЙ ГЭВ


Тодруулбал,С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гуравт 20-25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр гурван шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ.

Харин одоо хэргийн захиалагчийг илрүүлэхээр хууль хүчний байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд талийгаачийн хамтран амьдрагч Б.Булганыг гэрч биш энэ хэргийн хамжигч хамтрагч байсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ТЕГ-аас яллагдагчаар татаж шалгаад жил гаруй хугацаа өнгөрөв. Хэргийг нууцлалын зэрэгт шалгасан хэвээр.

Гэвч сэжигтэн Б.Булган өнөөдрийг хүртэл мэдүүлэг өгөөгүй, ямар нэгэн юм хэлэхгүй ярихгүй байгаа гэх мэдээлэл бий. Үүнийг хуулийнхан үгүйсгэж, "Гурван удаа мэдүүлэг өгсөн шүү дээ" гэж ярьсан удаатай.

Харин өнгөрсөн долоо хоногоос эхэлж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа гурван ялтныг дэглэм бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.

Үнэхээр дэглэм бууруулсан юмуу, чангаас энгийн дэглэмтэй анги руу шилжүүлсэн эсэхийг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор болон хуулийнхан сайн мэдэж байх ёстой юм.

Салбарын сайд нь болохоор "Энэ хүмүүс 20-25 жилийн ялтай. Одоо мөрдөж буй хуулиар ийм хүмүүсийн ялыг хаалттай буюу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх учиртай юм. Гэтэл ял шийтгүүлснээс нь хойш бараг бүтэн жил хуучнаар буюу гянданд ял эдлүүлээд байсан юм билээ, хууль зөрчөөд гэсэн үг шүү дээ. Гянданд цаазын ял авсан эсвэл бүх насаараа хорих ял авсан хүнийг хорьдаг. Тиймээс одоогийн мөрдөж буй хуулийн дагуу байх ёстой газарт нь шилжүүлсэн гэсэн үг" гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ярихдаа "Би гүйцэтгэгчидтэй холбоотой асуудлыг мэднэ. Мөн ялтнуудын асуудлыг ч сайн мэднэ. Тэр гурван хүн нээлттэй хорих анги руу шилжээгүй, харин хаалттай хорих анги руу шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тусгай дэглэмтэй хаалттай хорих ангиас 409 гээд хаалттай хорих анги руу шилжсэн. Тэр хорих анги дотор хаалттай ч нээлттэй ч дэглэм бий. Тэр ангийнхаа нээлттэй дэглэмд оруулсан байгаа юм. Дэглэм буурсан зүйл ерөөсөө байхгүй. Гэтэл нийт даяараа нээлттэй хорих ангид шилжүүлжээ гэсэн буруу ташаа мэдээлэл цацсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 22 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27