ШАТАХУУНЫ ҮНЭ ХОТЫН ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД НЭМЭГДЖЭЭ


Аравдугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал,

АИ-95 2040 төгрөгөөс 2180 төгрөг

АИ-92 1830 төгрөгөөс 2010 төгрөг

АИ-80 1550 төгрөгөөс 1850 төгрөг болж нэмэгдсэн гэх мэдээллийг зургаар баримтжуулан мэдээлсэн юм. Бид дээрх мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгэхээр Баянзүрх дүүрэг дэх зарим шатахуун түгээх станцуудаар орлоо. Өчигдөр орой 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайз зах дахь Шунхлай ШТС-д очиход үнийн самбар дахь үнээ бүгдийг арилгасан байв. Удахгүй самбар дахь үнээ өөрчилж бичихээр бэлтгэж буй бололтой. Бид тус ШТС-ийн ажилтнаас АИ 92 шатахуун ямар үнээр борлуулагдаж буй талаар тодруулахад 1825 төгрөгөөр зарж байгаа гэлээ. "Үнээ нэмэх үү" гэсэн асуултад уг ажилтан МЭДЭХГҮЙ гэсэн хариулт өгөв.

Бид цааш Их засаг их сургуулийн дэргэдэх "Магнай Трейд", "Сод Монгол" ШТС-ууд АИ 92 шатахууныг 1830 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь нэмэгдээгүй үнийн дүн юм. Эдгээр ШТС-иудын зарим нь евро АИ 92 шатахууныхаа үнийг мөн тавиагүй харагдаж байлаа. Ажилчдаас нь шатахууны үнэ нэмэгдэх үү гэж асуухад "Одоогоор үнэ нэмэгдэх мэдээлэл бидэнд ирээгүй байна" гэсэн хариулт өгч байв.

Ямартай ч хотын төвийн дүүргүүдэд шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа бол хотын захын хорооллуудын ШТС-ууд шатахууны үнээ нэмжээ. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх зам дагуу байрлах ШТС-ууд бүгд шатахууны үнээ нэмсэн байлаа.

Налайх явах замд байрлах "Магнай Трейд" ШТС

АИ 98- 2280

АИ 95- 2150 буюу 110 төгрөгөөр

АИ 92-1910 буюу 70 төгрөгөөр

ДТ 2340-2250 буюу 100 төгрөгөөр тус тус нэмжээ.

Харин "Шунхлай" ШТС

АИ 95-2220 буюу 100 гаруй төгрөгөөр

АИ 92 -1895 буюу 80 орчим төгрөгөөр

АИ 80 – 1790 буюу 200 орчим төгрөгөөр тус тус нэмсэн бол "Петровис" ШТС АИ-92 шатахууныг 1910 төгрөгөөр борлуулж байв. Монголчуудын нийтлэг хэрэглээний шатахуун буюу АИ 92 шатахуун хотын дүүргүүдийн байршлаас хамааран 70-90 төгрөгөөр нэмэгдсэн нь тодорхой байна.

2018 он гарснаас хойш гурав дахь удаагаа шатахууны үнийг нэмж буй нь энэ юм. Өмнөх хоёр удаагийн нэмэлтийг Цагаан сар болон Хүүхдийн баяраар тааруулж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг баяр ёслол гэж бужигнах хооронд шатахууны үнийг нэмж байсан бол энэ удаа амралтын өдрийг тааруулан шатахууны үнийг нэмжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 22 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27