ХАЛТИРГААНААС БОЛЖ НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ


Тээврийн цагдаагийн албанд 2018 оны аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 1416 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 1017 дуудлага бүртгэгдэж, нийт таван хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ. Осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс бага насны 12 хүүхэд осолд өртсөн байна.

ТУХАЙЛБАЛ:

  • 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын асфальтан замд ипсум маркийн автомашин нь улсын дугааргүй МТЗ маркийн тракторын чиргүүлийн араас мөргөж, жолооч М амь насаа алджээ.
  • 2018 оны аравдугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүрэг Яармагийн зам, "Оргил" худалдааны төвийн урд замд Соната-7 маркийн автомашин явган зорчигч 62 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулан авч үзвэл нийт дуудлага мэдээлэл 3 хувиар буурсан бол гэмтсэн хүн, амь нас нь хохирсон хүний тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө орсон цасны улмаас зам тээврийн осол гарсан цөөнгүй дуудлага замын цагдаагийн албанд иржээ. Тодруулбал, өнөөдөр /2018.10.07/ үүрээр Энхтайваны гүүрэн дээр гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Цас орж замд халтиргаа гулгаа үүснээс болж хурдаа тохируулж яваагүй жолооч нар ийнхүү мөргөлдсөн байна. Тиймээс цас орж гулгаа үүссэн ийм үед зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 21 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27