ХАМТРАН АМЬДРАГЧАА ГЭМТЭЭГЭЭД ЗОГСОХГҮЙ 3 ХҮНИЙ АМЬ ХОХИРООХЫГ САНААРХАЖ БАЙЖЭЭ


Хамтран амьдрагчийнхаа биед хүнд гэмтэл учруулж, оргон зугтаахдаа дахин гурван хүний аминд хүрэх гэж байсан этгээдийг ЭЦГ-ын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна.Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан бөгөөд удаа дараагийн ял шийтгэлтэй О.Тамир гэгч нь хамтран амьдрагч А-г хутгалж гэмтээгээд хэргийн газраас оргон зайлсан байна.

Улмаар иргэн Э, Ш, Х нарын амь насыг нь хохироохоор бэлтгэж байжээ.Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням "Удаа дараагийн ял шийтгэлтэй О.Тамир нь өнгөрсөн нэгдүгээр сараас таван сар хүртэл нийт гурван удаагийн үйлдлээр бусдын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу энэ сарын 2-ны өдөр хамтран амьдарч байсан А-тай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж, оргон зайлсан.

Сэжигтэн оргон зайлах хугацаандаа дээрх гэмт хэргийн хохирогчдын амь насыг хохироохоор бэлтгэж, төлөвлөж байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Иймд цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулан гэмт этгээдийг дайчлан баривчилсан" гэв.

Сэжигтэн О.Тамир нь 1996 онд ЭХТА-ийн 129.4, 125.1, 211.1-т зааснаар 5 жилийн хорих ял

1999 онд ЭХТА-ийн 123.2-т зааснаар 2 жилийн хорих ял

2002 онд ЭХТА-ийн 124.2, 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял

2007 онд ЭХТА-ийн 93.1-т зааснаар 5 жилийн хорих ял

2012 онд ЭХТА-ийн 181.2.1, 181.2.4, 182.2.5, 261.1, 230.1, 181.2.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нэгэн ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 22 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27