“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ” ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Нийслэлийн залуу хөтөч" сургалтыг 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.


Тус сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т "Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох", 4.6.4-т "Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах", 4.7.9-т "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах" зорилтуудын хүрээнд тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад бөгөөд өнгөрсөн жил 300 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


"Нийслэлийн Залуу хөтөч" сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой юм.

Цахим холбоос: Доорх холбоосоор холбогдож, "хөтөч анкет" цэснээс анкет татан авч бөглөөд [email protected] цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

http://youth.ub.gov.mn/сургалтууд-бүртгэл/4-бусад-сургалтууд/

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын "Фэйсбүк" дэх албан ёсны пэйж хуудас /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud//-ны хувийн захидал /PM/ рууөөрийн анкетыг илгээж болно.

Бүртгүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 206 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Холбоо барих утас: 9812-5557, 9712-5557


Тавигдах шаардлага:
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай

Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмших болно:


1. Хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох
2. Эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах
3. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох
4. Аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох
5. Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх
6. Эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэл
7. Монгол орныхоо түүхэн соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэгтэй болох
8. Орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох
9. Хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 12 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 15 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 19 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 21 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 21 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 22 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27