ШӨНИЙН ЭРГҮҮЛҮҮД 23:00-05:00 ЦАГ ХҮРТЭЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА


Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас "Шөнийн Улаанбаатар" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын тодорхойлсон цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж буй юм.

Алба хаагчид шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа аравдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харъяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй, түргэн шуурхай очих зорилгоор газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэхүү програмыг "Шөнийн Улаанбаатар" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд туршаад амжилттай болсон тохиолдолд цаашид эргүүл, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах аж.

Шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойшхи гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 13 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 16 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 20 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 22 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 23 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 23 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27