АТГ-аас өнгөрсөн шөнө ээлжит баривчилгаагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан, өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна.Тодруулбал, улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ.Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. АТГ-аас өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ Нэгдүгээр сургуульд цохолттой орж ирсэн хүүхдүүд олон байна гэж ярьсан. Тодруулбал, бага ангид хүүхдүүдийг хахуулаар оруулдаг байсан нь ийнхүү тодорхой болжээ
olloo,mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна