Өчигдөр буюу энэ сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны 3 эмэгтэй хүүхэд ухаангүй байна гэсэн мэдээлэл ирсэн байна.Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очсон.Улмаар цагдаа эмнэлэгийнхэнийг очих үед 12 настай 1 хүүхэд нас барсан байдалтай 2 хүүхэд нь ухаангүй байдалтай байжээ.Ухаангүй байдалтай байгаа хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгүүлэхээр явуулсан байна. Урьдчилсан байдлаар хүүхдүүд хордлогонд орсон байж болзошгүй бөгөөд нарийн шинжилгээ хийж байгаа аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна