УУЛЗВАРЫН ШАР ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ ХЭСЭГТ НЭВТРЭН, ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН ЖОЛООЧИЙГ 10,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО


Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан юм.

Шинэчлэгдсэн дүрэмд жолооч нарт хамгийн их хамааралтай заалтуудаас дурдвал:
Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хариуцлага тооцох заалт оруулсныг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгох аж. "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно" гэсэн заалтыг 15.2 дахь хэсэгт оруулжээ.
Мөн Зам тээврийн ослын үед жолооч нар өөр хоорондоо маргаангүйгээр тохиролцож, даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө гэж шинэчилсэн дүрмийн 3.6-д заасан байна.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон өөрчлөлтүүдээс онцлох 22 заалтыг зурган хэлбэрээр танилцуулж байна. Энд дарж үзнэ үү

Хүүхэд тээвэрлэж явахдаа баримтлах дүрэм
Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор удаан хугацаагаар ганцааранг нь орхиж үлдээснээс хүчилтөрөгчийн дутагдал, нарны тусгалын хэт халалтад өртөн хүүхдийн амь нас үрэгдсэн тохиолдол гадаад улс орнуудад нэлээд гарсантай холбогдуулан үүнийг зохицуулсан заалтыг зарим улс орон хууль тогтоомждоо тусгажээ. Иймд дүрмийн 14.6-д "Жолооч нь тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно" гэх заалт оруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орон бүрт гаргадаг зөвлөмжийг үндэслэн дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж өөрчилжээ.
Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын шаардлагад нийцсэн байх, түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлах тухай заалтыг дүрмийн 23.8-д тусгасан байна.
Одоогийн мөрдөж буй дүрмээр 12 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрдөг бол төслийн 23.9-ийн "е"-д "10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд" ямар ч тохиолдолд тээвэрлэхийг хоригложээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 13 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 16 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 20 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 22 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 23 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 23 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27