НЯРАЙГ ТӨРСӨН ДАРУЙД НЬ БҮРТГЭЖ, РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖ БАЙНА


Төрөх эмнэлгүүдэд төрсөн нярай хүүхдүүдийг шууд бүртгэж, регистрийн дугаар олгодог боллоо. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн 8 төрөх эмнэлэгт шинээр төрсөн 179 хүүхэд регистрийн дугаараа авчээ.Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтарсан ажлын анхны тайлан гаргажээ. Хоёр жилийн өмнө байгуулсан санамж бичиг нь ажил хэрэг болж, төрөх эмнэлгүүдэд төрсөн нярай хүүхдийг шууд бүртгэж регистрийн дугаар олгох ажлыг эхлүүлсэн байна.10 сарын 1-ний өдрөөс эхлэн урьдчилсан бүртгэлийг нийслэлийн төрөх эмнэлгүүдэд явуулж эхэлжээ.10 сарын 1-ний өдөр Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд 149 ээж 149 хүүхэд буюу 82 охин, 67 хүү төрүүлж, 71,8 хувь өөрөөрөө төрсөн бол, 27,5 хувь нь хийсвэр хагалгаа хийлгэсэн байна. Ээжүүдийн 56,4 хувь гэрлэлтээ батлуулсан байдаг бол, 32,2 хувь нь гэрлэлт огт батлуулаагүй ээжүүд байна. 10,1 хувь нь ханьтай ч гэрлэлтээ батлуулаагүй байна.Ээжүүдийн 48,3 хувь нь Бүрэн дунд боловсролтой, 34,2 хувь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна. Төрсөн ээжүүдийн дундаж нас 28 бөгөөд хамгийн залуу нь 19 настай бол, ахимаг нь 42 настай ээж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 6 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 9 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 11 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 11 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 12 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 12 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр