АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРЬЖ, ДУРААРАА АВИРЛАГЧДЫН ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ


Жагсаал цуглааныг хэн, ямар зорилгоор хийдэг вэ?- Өнөөдөр та бид эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа боловч энэ эрх чөлөөгөө буруугаар ашиглаж, ардчиллын үнэ цэнийг бууруулах явдал манай нийгэмд түгээмэл болсон. Нийгмиийн тулгамдсан асуудал нэрийдлээр иргэдийн санаа бодол, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж, энэ нь улмаар бослого тэмцэлд уриалан дуудсан, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан шинжтэй болж хувираад байна. Харин ийм байдал үүсгэгчдийн хэтийн зорилго юу?, Түүний цаана хэн байгаа вэ, Үр дүн юунд хүрэх вэ гэсэн хэд, хэдэн асуулт гарч ирж байна. Үүнийг Монгол орны байгалийн байгалийн баялаг, орчин нөхцлийг хамгаалах, шударга тогтолцоог төр засаг, улс төрчдөөс шаардсан утгатай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас хариултыг эрсэн нь зөв байх гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын эрх орноо, хойч үеээ гэсэн бодлын хэтийн зорилго зөв боловч, төрөлхийн энэ тэмцэгч чанараа буруу аргаар илэрхийлж, жагсаал цуглааны хэлбэрээр төр засгийнхаа эсрэг, бусдыг бухимдалд хүргэх замыг сонгож байгаа нь харамсалтай. Ер нь аливаа асуудлыг олны анхааралд аваачиж, шийдэх ёстой гэсэн буруу хандлага манай нийгэмд тогтчихож. Үүнийг гудамжинд жагсч, тэмцэхээс өөрөөр шийдэх олон арга замыг хайх хэрэгтэй. Тайван замаар асуудлыг шийдэх нь олон нийтийн бухимдлаас сэргийлэх гол хүчин зүйл болох юм. Манайд олон нийтийг хамарсан жагсаал цуглаанууд нь цаанаа хэн нэгний ашиг хонжоо хайсан, захиалгат үйл ажиллагаа болж хувирсан. Шуудхан хэлэхэд улстөрчдийн бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг шантаажилж, эсэргүүцдэг арга хэлбэр боллоо. Тэр хэрээр ард түмний нэр барьсан ашгийн төлөөх төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд ч олширлоо. Сүүлдээ УИХ, Засгийн газрыг хүртэл тараана гэж хөөрцөглөдөг болсон нь хэн нэгний явуулга, түүний цаана ямар нэгэн эрх ашиг байгааг илтгэж байна. Энэ нь төр, засгийг огцруулна хэмээн эсэргүүцэгч, тэмцэгчид ард түмний сонголтыг уландаа гишгэн, бусдад тулган шаардаж байна. Ингэснээрээ тэд шантаажилсан нөхөдтэй тохиролцоонд хүрж, тэдний жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээний зорилго нь өөрчлөгдөж, сүүлдээ бизнесийн хэлбэрт шилжсэн байдалтай болоод байна. Энэ нь утааны эсрэг тэмцэгчийн талаар олонд цацагдсан мэдээгээр батлагдах болсон. Мөн үндсэрхэг үзэлтэй хэдэн бүлэг, хөдөлгөөнүүдийн гишүүд бусдыг дарамтлах, сүрдүүлэх, танхайрах гэмт хэрэгт үйлдэхээс гадна "Үндэсний үзэл" гэсэн нэрийн дор жагсагчидтай нэгдэн хэн нэгнийг төлөөлж, эрх ашиг хайсан байдалтай хамтран ажиллах болоод байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 6 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 9 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 11 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 12 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 12 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 12 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр