МАНАЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ДҮРВЭГСДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ


Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажилллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хүлээн авч уулзах, тэдний эр зориг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа боллоо.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 18 алба хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирсэн юм. Манай энхийг сахиулагчид монгол хүн, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, үүрэг гүйцэтгэсэн газар орныхоо хүүхэд багачуудыг баярлуулан сайн үйлс бүтээжээ.

Саад бэрхшээл, айдас түгшүүрт бүс нутгийн иргэдийн энх амгалан, амар тайвны төлөө хүчин зүтгэхийн зэрэгцээ, мод, чулуунаас өөр зугаацах наадгай хомс бяцхан хүүхдүүдийг манай энхийг сахиулагчид өөрийн үрээс үл ялган чин сэтгэлээсээ тусалж, төрөл бүрийн тоглоомуудыг гарын дорх материалаар урлан өгч инээд хөөр бэлэглэсэн нь энэ ажээ.

Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн эрэлхэг зоригт алба хаагчдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасныг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 13 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 16 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 20 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 22 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 23 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 23 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27