ЭХ БАРИХ ЭМЧ НЯРАЙН ЭГМИЙГ ХУГАЛЖ ТӨРҮҮЛЖЭЭ


Төрөх эмнэлгүүдтэй холбоотой гомдол санал байнга гарна. Эх барих эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эх, хүүхэд эндсэн ч өчнөөн тохиолдол гарч байв.

Харин алдаа гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан эмч, ажилтнуудад хариуцлага тооцдог эсэх нь тодорхойгүй, жирийн иргэдийн хохь болоод үлддэг.

Тухайлбал, "Амгалан" амаржих эмнэлэгтэй холбоотой гомдол дахин гарав.

Тодруулбал, энэ сарын 28-нд тус эмнэлэгт амаржсан эмэгтэйн хүүхдийг эгмийг нь хугалж төрүүлсэн байна.
Энэ талаар хаана хандахаа мэдэхгүй байгаа ар гэрийнхэн нь тусламж эржээ.

Ар гэрийнхэн нь "Дээрх төрөхөд төрсөн дүүгийн хүүхдийнх нь эгмийг хугалж хаячихаад тоохгүй байна. Эмч нар нь "Угаасаа том хүүхдийн эгмийг хугалж гаргадаг" хэмээн хэнэг ч үгүй яриад эмчилгээ хийхгүй байна. Өвчин намдаах тариагаар аргацаасан болоод байж байна. Хаана хандах ёстой вэ. Бид гомдолтой байна" гэжээ.

Ийнхүү нярайд хариуцлагагүй хандсан эмч нарт холбогдох газар, яамнаас нь хариуцлага тооцох ёстой. Эрүүл саруул төрүүлэх ёстой байтал эгмийг нь хугалж хаячихаад угаасаа хугарах ёстой ухааны юм яриад байж байдаг эх баригч гэж байх уу. Энэ талаар эргэн мэдээлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27