АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА


Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг (2018.09.28)-т зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа юм.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 3 дугаар зүйлийг үндэслэн АШУҮИС- ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулна. Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдана.

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дараа тус сургууль үүрэг гүйцэтгэгч бус "жинхэнэ" захиралтай болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27