ИНДОНЕЗИЙН ЦУНАМИГААР 844 ХҮН АМИА АЛДЖЭЭ


Индонезийн Сулавези арал дээр байгалийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1000-д хүрчээ. Энэ талаар "The Straits Times" мэдээлснийг "Лента" уламжлав. Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны ням гаригт тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо 1200 хүн хохироод буй талаар мэдэгдсэн байна.Хохирогчдын тоо өсөж буй бөгөөд аврах ажиллагааны явцад, амиа алдсан хүмүүсийн цогцос нэмж олдсоор байгаа аж. Өмнө нь нийт 844 хүн нас барсан талаар "Associated Press" агентлаг Индонезийн байгалийн гамшгаас авран хамгаалах байгууллагын мэдээллээс иш татан мэдээлжээ."The Straits Times"-т мэдээлснээр, нийт 16.7 мянган хүн орон гэргүй болжээ. Гамшгийн бүсэд ойролцоогоор 2.4 сая хүн амьдардаг бөгөөд тэдэнд хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгтэй байгаа аж. Нийгмийн сүлжээнд мэдээлснээр, цунамийн 3 метр өндөр давалгаа үүсч, 7.7 баллын хүчтэй газар хөдөлжээ.Газар хөдлөлтийн улмаас зам харгуй гэмтэж сүйдсэн тул аврагчдад ослын газарт очиход хүндрэл бэрхшээл тулгарсаар байгаа аж. Одоогийн байдлаар аврах багууд нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу есдүгээр сарын 28-ны өдөр Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэхүү гамшгийн улмаас хэдэн мянган байшин барилга, зочид буудал, эмнэлэг, худалдааны төвийн барилгууд сүйджээ.Сулавесийн чийглэг ой нь Зүүн өмнөд Азийн маш эмзэг, ховор эко системийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн баасан гаригт болсон цунами нь шинжлэх ухааны хувьд маш том хохирлыг авчирсан гэж байгаль шинжлэлийн салбарын эрдэмтэд дүгнэж байгаа юм.

 Индонезийн цунамигаар 844 хүн амиа алджээ

Мөн гамшигт өртсөн байж болох газруудтай хэл бүрэн авалцаж амжаагүй байгаа тул нас барсан хүний тоо нэмэгдэх магадлалтай юм байна.

 Индонезийн цунамигаар 844 хүн амиа алджээ

Палугаас зүүн тийш байх Сиги гэдэг газарт нэгэн сүм дотроос 34 хүүхдийн цогцсыг олдож олон нийтийн сэтгэлийг шимшрүүлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27