ЦАГ АГААР: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЧЭЭР БҮХ НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ


ЦУОШГ-ААС ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН НУТГУУДААР АХИУХАН ХЭМЖЭЭТЭЙ НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, БҮХ НУТГААР ЭРС СЭРҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЛАА.

Баруун аймгуудын нутгаар: 03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 03-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд газар тариалангийн нутгуудаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27