ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 22.1 ХУВЬТАЙ БАЙНА


Ургац хураалтын явцын мэдээг танилцуулж байна.

Энэ сарын 01-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Одоогоор үр тарианы хураалт 22.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0 хувийн явцтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд даргын баталсан удирдамж, ХАБХААХГ-ын даргын "Хэрэгжүүлж ажиллах тухай" албан бичгийн дагуу орон нутаг, Нийслэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд байгууллагын тариалсан ургацаас зохих журмын дагуу дээж авч тухайн аймаг орон нутгийнхаа лабораторид хамруулж үнэлэлт дүгнэлт өгч байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух цаашид ургацын чанар муудах стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсчээ.

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан ХХААХҮ-ийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27