БАГА АНГИЙН СУРАГЧИД ХАЛДВАРТ ТОМУУНЫ ТАРХАЛТ ИХЭСДЭГ АРВАНХОЁРДУГААР САРД АМАРНА


2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа:

• Нийслэлийн сурагчдын:

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид X сарын 27-оос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 22-оос I сарын 13-нийг дуустал 3 долоо хоног,

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-өөс I сарын 13-нийг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

-бүх ангийн сурагчид III сарын 16-аас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-аас,

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-ээс,

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-аас эхэлнэ.

• Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид X сарын 27-оос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-өөс I сарын 13-нийг дуустал 2 долоо хоног,

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-өөс I сарын 06-нийг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур

- Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

-бүх ангийн сурагчид III сарын 16-аас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-аас,

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-ээс,

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-аас эхэлнэ.

Онцлог:

-Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.

-Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.

-Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.

-Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.

-Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхдөдөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.

-Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх, нэг долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27