БАЙДРАГ ГОЛЫГ БОХИРДУУЛЖ БУЙ АЛТ ОЛБОРЛОГЧДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:30 цагт: "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Зээлийн батлан даалтын сантай хамтран биржээр арилжаалагдах компанийн өрийн бичигт /бонд/ батлан даалт гаргах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 95953141

10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис хаан" танхимд эхэлнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, "Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн" судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар "Шүүгчийн ачаалал" сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

12:00 цагт: Мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшил, шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулдаг "ICTEXPO-2018" үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 14 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 17 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 21 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 23 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27