ИРЭХ ОНД ЗУРГААН ЭМНЭЛГИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Улмаар 2016 онд Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Харин 2018 онд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Эмнэлгийн байгууллагын гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зураг төслийг боловсруулж байна.

№ Тохижилт хийх эрүүл мэндийн байгууллага Тохижилт хийсэн огноо
1 Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг 2016 оны намар
2 Гэмтэл согог судлалын үндэсний төв 2017 оны хавар
3 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
4 Хавдар судлалын үндэсний төв 2017 оны намар
5 Нийслэлийн Өргөө амаржих газар 2018 оны намар
6 Амгалан амаржих газар
7 Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
8 Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори
9 Халдварт судлалын үндэсний төв
10 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
11 Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг 2019 оны хавар
12 Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг
13 Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг
14 Улсын төв 1 дүгээр эмнэлэг
15 Шүүхийн шинжилгээний үндэсний төв
16 Сэтгэц судлалын үндэсний төв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 37 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 49 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27