ФЕЙСБҮҮКЭЭС 50 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДЖЭЭ

Admin
18 цагийн өмнө

Таны фэйсбүүк өчигдөр үл мэдэх шалтгаанаар гарсан уу. Тэгвэл таны мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар буюу Фэйсбүүк сүлжээний "View As" нэртэй үйлдлийг ашиглан бусдын хуудсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь хулгайлж байсныг илрүүлж, зассанаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Фейсбүүкээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн профайлыг бусад хүмүүст яаж харагдаж байгааг шалгах зориулалттай.

Аюулгүйн ажиллагааны доголдлын улмаас хакерууд Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн нууц үгийг олж авсан талаар тус компаниас мэдээллээ.

Тиймээс халдлагад өртөх магадлалтай 50 сая хэрэглэгчийг дахин нууц үгээ хийж нэвтрэх шаардлагатай болгосон байна.

Хэрэглэгч өөрийнхөө хуудсыг бусад хүмүүст хэрхэн харагддагийг харж болдог хэсгийн кодлолтын сул талыг нь хакерууд ашигласан талаар тус компаниас мэдээлжээ.

"Халдлагад өртсөн экаунтуудын мэдээллийг буруу зорилгоор ашигласан эсэхийг бид одоогоор мэдээгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн шалгаж, илрүүлсэн зүйлсээ тухай бүрт нь мэдээлэх болно" гэж Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн хуудсанд мэдээлжээ.

Өртсөн 50 сая хэрэглэгчийн дижитал түлхүүрийг дахин шинэчлэхийн тулд өчигдөр буюу Баасан гарагт лог аут хийлгэж, дахин нэвтрүүлсэн байна.

Энэ удаагийн алдаа 2017 оны долдугаар сард Фэйсбүүкийн видео оруулах үйлдлийг шинэчлэн сайжруулах үеэр бий болсон ажээ.

Фейсбүүкээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Улмаар 2018 оны есдүгээр сарын дундуур тус компанийн мэргэжилтнүүд ийм алдаа үүссэн байж магадгүй талаар сэжиг авч, шалгаж эхэлсэн байна.

Есдүгээр сарын 25-нд алдаагаа олж, 27-ны өдөр засварлаад өчигдөр олон нийтэд зарласан нь энэ аж.

"Бид манай хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах гэсэн халдлагатай дэлхийн өнцөг булан бүрт, байнга тулгарч байна. Ийм эрсдлээс сэргийлэх програмын багаж хэрэгслийг бий болгох нь бидний тэргүүн зорилт болж байна" хэмээн Марк Зукербэрг мэдэгдэлдээ бичсэн байна.

Одоогийн байдлаар "View As" функцийг унтраасан бөгөөд Facebook компани АНУ-ын холбооны мөрдөх товчоотой /FBI/ хамтран дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар шалгаж байгаа аж.Тиймээс хэрэглэгчдийг Фэйсбүүкийнхээ нууц үгийг яаралтай солихыг анхаарууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 37 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 49 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27