ОЮУТНУУД УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг Ургац хураалтын ажил жигдэрсэн энэ үед тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах, малыг байнгын хариулга маллагаатай байлгах, малчид бүхий иргэдийг аравдугаар сарын 15-ныг хүртэл тариалангийн талбайгаас 15 км-ын алсад намаржуулах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах тухай чиглэл өгсөн.

Энэ дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд ХААИС-ийн 96, ШУТИС-ийн 182, ХУИС-ийн 90, МСҮТ-ийн 300, Уул уурхай политехникийн коллежийн 430, Дархан-Өргөө политехникийн коллежийн 149 оюутан ургац хураалтад оролцож байна. Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутны тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа ажээ.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн билээ.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Өнөөдрийн байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11,8 мянган га-гаас 33,3 мянган тонн тэжээл, 6,3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81,1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг тус тус хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байгаа аж.

Цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургацын хаягдлыг багасгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан салбаруудаа шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох, үтрэм дээр хүнсний буудайг шуурхай татан авах, налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэх ажлыг зохион байгуулж буй юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 40 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 52 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27