АТГ-ААС “ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИЙН ТУЗ-Д АНХААРУУЛГА ӨГЧЭЭ


Авлигатай тэмцэх газар "Таван толгой" ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Хянан шалгах явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн хяналт шалгалтаар тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй байна. Зүй нь бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээлийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заасан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 8 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 11 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 11 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 11 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 11 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 12 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр