ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭС Ч ХАХУУЛЬ АВДАГ


Авлигатай тэмцэх газар "Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн" ТББ-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа" хийжээ.

Статистик тоон мэдээгээр, нийслэлд нийт 13104 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 300 иргэнийг уг судалгаанд хамруулсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын талаар тодорхой ойлголттой бөгөөд төрийн үйлчилгээ авах, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах зэрэг нийгмийн харилцааны явцад авлигад өртдөг аж.

Иргэд авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулж байгаа ч үүнийг хүнд суртал, шударга бус дүрэм, журмыг тойрч гардаг нийтлэг үзэгдэл гэж ойлгон, авлигыг мэдээлэх эрмэлзэлгүй байгаа ба авлигыг өөрт нь тулаад ирэхэд эсэргүүцэх, татгалзах, үүний эсрэг арга хэмжээ авахгүйгээр өртөх эрсдэлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцох тохиолдолд буюу төрийн үйлчилгээнд хамрагдах, сургууль, цэцэрлэгт сурах, сургах үед авлигад өртдөг байна. Авлигын тохиолдлын мөнгөн дүн 500 мянган төгрөг хүртэл байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдоггүй, ихэвчлэн хороо, дүүргийн хэмжээнд харилцдаг тул шаардлага гарвал төрийн захиргааны албан хаагчдад болон сургууль, цэцэрлэгт л хахууль өгдөг гэж хариулжээ.

Төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч хахууль авдаг нь энэхүү судалгаанаас тодорхой харагдсан байна. Үүний зэрэгцээ эмнэлэг, нийгмийн халамж үйлчилгээний хэсэгт авлигын эрсдэл байгаад анхаарал хандуулах цаг болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 39 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 50 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27