ДЭЭД ШҮҮХЭЭС Л.ПҮРЭВБААТАРЫН 1.5 ТЭРБУМЫН ХАУСЫГ “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-Д ШИЛЖҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг өчигдөр Дээд шүүх эцэслэн дэнслэв.Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Дээд шүүхэд гомдол гаргасан байсныг өчигдөр хэлэлцэв.

Дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг ""УБТЗ" ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандаж, эцэстээ ялагдав.
Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргажээ. Одоо шүүхийн шийдвэрийг Л.Пүрэвбаатар биелүүлж, үнэтэй байраа суллаж өгөх ёстой.

Шүүхийн шийдвэрийн дараа Л.Пүрэвбаатар "УБТЗ-ын дарга байсан хүнд төр хатуу хандлаа. Үе үеийн дарга нар ч үнэтэй орон сууцтай байсан. Одоогийн дарга ч үнэтэй орон сууцанд амьдарч байгаа шүү. Байр орон сууцны асуудлаар бие биенээ дарамталж, улстөржих шаардлага байхгүй баймаар юм. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 38 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 50 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27