"ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК-ИЙН ГАЗРЫН ДООРХ УС АШИГЛАХЫГ ХЯЗГААРЛАЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ЗОГСООЖЭЭ
Дорнод аймгийн Засаг дарга Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайд олборлолт явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Газрын доорх ус ашиглахыг хязгаарлах /А/415/, Бүтээгдэхүүн хуваах гэрээт Тосон-Уул 19 дүгээр талбайн газрын тосны тээвэрлэлтийг түдгэлзүүлэн зогсоох /А/416/, Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайн газрын тосны тээвэрлэлтийг түдгэлзүүлэн зогсоох /А/417/ тухай тус тус захирамж гаргалаа.Захирамж гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бөгөөд мөрдүүлэн ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Өнгөрөгч пүрэв гарагт буюу энэ сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус компанийн гаргасан зөрчил, хуулийн хүрээнд ажиллахгүй байдлыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргах болсноо мэдэгдсэн билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна