“ICT-EXPO-2018” ҮЗЭСГЭЛЭН МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД 9-Р САРЫН 30, 10-Р САРЫН 01,02-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICT-Expo-2018" үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА" уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд Форум зохион байгуулагдана. Үүнд:

"Digital finance" буюу цахим санхүү /10-р сарын 01/

"Digital Content" цахим контент /10-р сарын 01/

"Digital future" цахим ирээдүй /10-р сарын 02

Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /

Энэхүү үзэсгэлэн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудаас хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, олон нийтэд түгээхийг хүссэн байгууллагуудад нээлттэй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 37 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 49 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 15 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 18 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 22 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27