Төрийн ордонд өнөөдөр "1000 багшийн дурсамж" уулзалт, зөвлөгөөн болов. Харин энэхүү арга хэмжээнд оролцож байсан 87 настай өндөр настан гэнэт амьсгал хураасан харамсалтай хэрэг дөнгөж сая гарчээ.Талийгаач нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн байжээ.Зохион байгуулагчид яаралтай түргэн тусламж үзүүлж, дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас барсан байна. Энэхүү харамсалтай хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна